Төрийн өндөр албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг зарлалаа

2019 оны 04-р сарын 08 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avilga1

влигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Иймд дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтны 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Цаашид холбогдох хуваарийн дагуу яам, агентлаг, шүүх, прокурор, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.

Дараагийн удаад 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд, Шадар сайд болон яамдын харьяа төрийн байгууллагад ажиллаж буй албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг сайтад байршуулна.

19cba0e2f5fefb071deefb09ea7cf9ed

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх