Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий Ананда өнөөдөр амаржиж, охинтой болжээ.
Т.Дэлгэрмөрөн баярт мэдээгээ цахим хуудаснаа хуваалцжээ.“Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам,Сома багш эмээтэй,солонгон аашт сор ээжтэй,ард олныхоо хайранд бөмбөрсөн авъяаслаг Зөөсийхөн,адтай сэргэлэн Халиука эгч нартай,алдарт дуучин аавтай,ардын багш хэл бичгийн өвөөтэй 3,150 гр Дэлгэрмөрөнгийн Лакшми охин,хөх тэнгэрийн дор Монгол газар шороог онон төрж мэндлэв ээ үүрийн 5:40 минутанд.
Миний сайхан буянт,бурхан багшийн ивэгээлт үр минь буурал замбуу тивдээ будант Монголынхоо их өв соёлыг өөртөө тээж түмэнд түгээх оюуны их цараатай,алтан ураг минь болон өнө мөнх өрнөн дэлгэрэх болтугай.
Амьдралыг минь бүтэн болгож алаг хорвоог өнгөтэй болгосон Т.Ананда минь чамайгаа би амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа би.
Инээмсэглэл чинь
Нарны гэрлээс хаахнуур вэ
Энхрий хайр чинь
Эжий минь сэтгэлээс юуны өөр вэ
Нандин сайхан чанарыг нь
Магтаад магтаад барамгүй
Намбалаг Монгол бүсгүй чи
Нарны дор гайхамшиг аа.
Хурай хурай хурай” гэж бичжээ.
Т.Дэлгэрмөрөнгийнхээ гэр бүлд аз жаргал,сайн сайхныг хүсье.
Баяр хүргэе.