Ахмадууд өглөөний дасгал хөдөлгөөнийг лхагва гараг бүр хийж хэвшлээ

2019 оны 04-р сарын 08 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56894416_2173326199403495_9050300918003662848_o

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмадууд ард иргэдийг нийтийн биеийн тамирт уриалж өглөөний дасгалыг 7 сарын турш тасралтгүй хийсэн байна. “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасны нэг нь энэхүү ахмадын өглөөний дасгал юм. Холбогдох байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн ахмадын өглөөний дасгалд 100 гаруй ахмад настан тогтмол оролцжээ.

Даланзадгад сумын 8 багийн ахмадууд Лхагва гариг бүрийн өглөөний 8-9 цагийн хооронд дасгал хөдөлгөөн, аэробикийн дасгалуудыг хийдэг. Зөвхөн аймгийн төвийн ахмадууд уг дасгал хөдөлгөөнд хамрагдаад зогсохгүй цаашид 14 суманд хэрэгжүүлэхээр энэ 7 сарын турш сургагч багшийг бэлтгэсэн байна. Тэд сумандаа очиж ахмадын өглөөний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх