МУГЖ Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө “Амьдрал” тоглолтоо хийнэ

2019 оны 04-р сарын 08 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
saraa

Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө “Амьдрал” тоглолтоо толилуулах гэж байна.

Дуучин Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө энэ жил 11 дэх удаагаа тоглолт хийх бөгөөд “Амьдрал” тоглолт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны үдэш  17:00 цагт Corporate Convention Centre концертийн их танхимд болно.

Тоглолтод түүний “RANDOM” амьд хөгжмийн хамтлаг, Монгол Улсын  Морин хуурын чуулга, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСТА поп дива дуучин С.Сэрчмаа, ая зохиогч  дуучин Чойжоо нар оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  1900-1109
Тасалбарыг: ticket.mn худалдаалж байна.

FB Page: Дуучин Б.Сарантуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх