Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдаж, халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 07-ны 20 цагаас 04 дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна. |
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.