Эсэргүүцлийн жагсаалд 40 мянган иргэн нэгдэж, УИХ-ыг тарахыг шаардлаа

2019 оны 04-р сарын 05 өдөр, 18 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8081cef36d774de9d10dfa7157124736

Ардчилсан намын “Онц их хуралдай” буюу “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг өнөөдөр /2019.04.05/ Чингисийн талбайд  зохион байгууллаа.

Эрх баригчдын хууль бус үйлдэл, цаасан дээр үлдсэн амлалтууд, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын схем, ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮХС-ийн дээрэм, шүүх засаглал, Үндсэн хуульдаа халдсан явдал зэргийг эсэргүүцэж, 40 гаруй мянган иргэн цуглаж,  УИХ-ыг тарахыг шаардсан юм.

Жагсаалд оролцогчид эрх баригчдын хүч түрсэн түрэмгий үйлдэл, ам, ажил нь зөрдөг Засгийн газрын үйл ажиллагааг анхнаасаа дэмжээгүй, цаашид ч дэмжихгүй гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Жагсагчид  Төрийн ордныг гороолж, УИХ-ыг тарахыг шаардсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт дараах  шаардлагыг хүргүүллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Иргэн
     (192.168.8..***)
    2019/04/07 19:01

    Нр
    Новшийн. яргачны. нам. болиосой.

    (0) (0)