УИХ-ын гишүүд өнөөдрөөс хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгнө

2019 оны 04-р сарын 05 өдөр, 10 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gishuud2019

УИХ-ын гишүүд өнөөдрөөс эхлэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухдаа хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-нд баталсан. Уг хуульд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох зорилгоор гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг байх зохицуулалтыг тусгасан юм.

 Хурууны хээ уншигч төхөөрөмжийг нийт 600 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд УИХ-ын гишүүд өнгөрсөн сарын 18-29-нд болсон ээлжит бус чуулганы үеэр төхөөрөмжид хурууны хээгээ таниулж эхэлсэн. Одоогийн байдлаар 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд төхөөрөмжүүдийг 263 мянган удаа туршин баталгаажуулаад байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх