“Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор Улсын физикийн 32 дугаар олимпиадыг 4-р сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангаж байна. Уг олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш, сурагчид 9-р анги,12-р анги, багш гэсэн 3 төрлөөр өрсөлдөх бөгөөд Өмнөговь аймагт болж буй УЛСЫН ЧАНАРТАЙ АНХ УДААГИЙН ОЛИМПИАД юм.
Олимпиадыг угтаж Улсын физикийн олимпиадын хороотой хамтран 5 удаагийн модуль сургалтыг орон нутагт болон Улаанбаатарт хийсний зэрэгцээ олимпиадын тугийг сургуулиудаар аялуулж физикийн туршилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.