Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг Үндэсний Лигийн 3 удаагийн АВАРГА багаар шалгарлаа

2019 оны 04-р сарын 04 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b54f7dae0e7b76d954afb831e0181f25

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохин байгуулдаг “ХОРИН НЭГЭН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ЛИГ 2018-2019” оны улирлын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн финалийн шатны тоглолтууд өчигдөр Архангай Алтан Дорнодын Дайчид, Ховд Шонхорууд багын хоорондох гал гарсан тоглолтоор өндөрлөлөө. Энэ жилийн ХОРИН НЭГЭН АЙМГИЙН үндэсний лигт Тордайн Ариунболд эзэнтэй, Э.Цолмон-баяр менежертэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг хамт олон түрүүллээ. Тодруулбал Архангай Алтан Дорнодын Дайчид баг нь Үндэсний лигт гурван жил дараалан түрүүлж байгаа юм байна. Ер нь олон улсын жишгээр гурав ба түүнээс дээш түрүүлсэн аливаа тамирчин, баг хамт олныг “дархалсан” хэмээн нэрийддэг. Тиймээс Монголын сагсан бөмбөг сонирхогч залуус Хорин нэгэн аймгийн үндэсний лигийн өнгөрсөн жилийн хошой аварга энэ жилийн Дархан аварга боллоо хэмээн Архангай, Алтан Дорнодын дайчид багийг нэрлэх болжээ. Тэд нутгийнхаа болон багийнхаа нэр алдарыг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ийн маш тодоор мөнхлөн үлдээж чадлаа.

Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг хамт олонд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх