“30 гарсан тэнэгүүд” -ийн содон нээлт

2019 оны 04-р сарын 03 өдөр, 18 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3f0559c73c1a6ef9306cc81ca45a0b19

 3 дугаар сарын 29-нд  “30  гарсан тэнэгүүд”   +18  инээдмийн ситком цуврал киноны  нээлт болсон юм. Энэхүү кино нь ““ZI” энтертайнментийн бүтээл бөгөөд гол дүрд  жүжигчин    Мөөжиг,  Ганбаа,  Батхүү нар тоглосон байна. Зохиолчоор нь  Амьдралд тавтай морил, Ах дүү3 киноны зохиолыг бичсэн жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг, найруулагчаар нь “Сайн аав” киноны гол дүрийн жүжигчин С.Баттулга , продьюссерээр нь   жүжигчин Х.Манлайбаатар нар ажиллажээ.

Уран бүтээлчид нээлтээ өвөрмөц  өнгө аястайгаар, stand up comedy үзүүлбэр үзүүлж  хийжээ.  Сүүлийн үед цахим ертөнцөөр  давалгайлаад байгаа , цөөхөн хоногийн  дотор Сэтгэл зүрхэндээ үргэлж 18      настайгаа байдаг 30 гарсан гэнэн цайлган залуусыг нэгтгэж чадсан  “30 гарсан тэнэгүүд” группийн хамт олон болон  орон уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа.
Гол дүрд  тоглосон жүжигчид өөр өөр продакшинд харьяалагддаг ч   хошин урлагийнхан нэгдэж  нэг сэтгэл зүрхтэйгээр уран бүтээл дээр ажиллаж чаддаг нь харагдаж байгаа юм.

Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан  инээдмийн ситком цуврал нь 30 гарсан ч томоожихгүй залуусын амьдралыг хөгжилтэй байдлаар харуулсан агуулга бүхий кино юм. Уг контент нь АйПи тв-ээр 3-р сарын 29-өөс эхлэн байршиж олны хүртээл болсоор байна. 30 насанд эрчүүд амьдралд хэрхэн ханддаг, алддаг, онодог талаар “30 гарсан тэнэгүүд” киноноос хүлээн авч үзээрэй.
Ивээн тэтгэгч байгууллагууд: Upoint,  Arirang, Prostar, ZI entertainment, Aint ramen, Condition

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх