Өчигдөр Богд Уулын Хүрэл тогоотын аманд гал гарчээ. Баянзүрх дүүргийн онцгой байдлын албанд 4-5 га газар шатлаа гэсэн дуудлага ирсний дагуу Богдхан уулын захиргааны ажилтнууд,онцгой байдлын албан хаагчид хамтран хэргийн газарт очсон байна. Тэд галыг ой мод руу орохоос нь өмнө унтрээжээ. Гал гарсны учир нь хоёр эмэгтэй арц уугиулж байгаад гал алдсан байна. Тэд айж сандрахдаа хэргийн газраас зугтахад нь байгаль хамгаалагч н.Батнасан газар дээр нь барьжээ.
Гал тавьсан эмэгтэйчүүдийг дүүргийн цагдаагийн албан хаагчид авч явсан байна.
Хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед иргэдийг сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын ажилтнууд анхааруулж байна.