Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд буюу “Би Нар” УСК

2019 оны 04-р сарын 02 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e1f805f6d5a25d62f24db86ad4f57937

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа Монголын кино ертөнцөд нэгэн шинэ бүтээл тун удахгүй мэндлэх гэж байна. Манай улсад төдийлөн хийгддэггүй киноны төрөл “family drama” буюу гэр бүлийн “Би Нар” уран сайхны кино энэ 4 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд нээлтээ хийнэ.

Нэр нь хүртэл өвөрмөц утга санаатай эл киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий продюсерээр жүжигчин Өөскө /А.Өнөржаргал/ нар ажиллажээ. Сурагчдын 4 дүгээр улирлын амралт эхлэхтэй зэрэгцэн нээгдэх киног гэр бүлийн бүх гишүүд хамтаараа очиж үзэхийг кино багийн гишүүд зөвлөж байна. Яагаад гэвэл:

  1. Кино 3 бүлэгтэй, 3 өөр цаг үеийн амьдралыг харуулах боловч бүлэг бүрийн дүрүүд хоорондоо холбоотой.
  2. 1990-ээд оны үеийн хот, хөдөөгийн амьдрал, ахуй байдлын онцлог зэргийг ойлгомжтой байдлаар харуулсан учраас өсвөр насныхныг аав ээжийнхээ хүүхэд, бага насыг ойлгоход тустай.
  3. Цахим орчин, компьютер тоглоомын хэт их хэрэглээний сөрөг талуудыг ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлсэн. Цахим хэрэглээний цар хүрээ хязгаараа алдсан энэ цаг үед хүүхэд, дүү, ач зээ нартаа үглэхийн оронд үлгэрлэж киног үзүүлсэн нь цахим донтолтын хор уршгийг нь ойлгож авахад харьцангуй нөлөөтэй гэдэгт итгэлтэй байна.
  4. Кино таныг дурсамжийн ертөнцөөр аялуулна. Бидний үед тэгдэг байж билээ, ингэдэг байсан гэж мянга хэлэхийн оронд нэг удаа үзүүл гэдэг байх аа.
  5. Киног гэр бүлээрээ ямар ч тээнэглзэх зүйлгүйгээр үз. Танай гэр бүлд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээх нь гарцаагүй. Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд гэдэг шүү дээ.
  6. Generation difference буюу үеийн ялгаа бидний соёл, ахуй, ааш араншинд хамгаас хүчтэй нөлөөлдгийг бид мэднэ. Тэгвэл өнөөгийн өсвөр настнуудад сэтгэл зүйн ямар асуудлууд тулгардаг талаар мэдлэг, мэдээллийг кино өгч чадна.
  7. Хөгжилтэй, инээдтэй хэсгүүд олон тул нас, хүйс, ажил мэргэжил, өндөр нам, өргөн нарийн гэх мэтчилэн ямар ч хүн үзсэн уйдахгүй.
  8. Гоё кино үзээд зогсохгүй гэр бүлээрээ гадаадад аялах хонжворт сугалаа таныг хүлээж байгааг эцэст нь дуулгая.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх