Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам болох гэж байна.
Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Консерваторийн “Б” зааланд зохион байгуулах анхдугаар наадамд сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 2,3,4 ангийн 80 гаруй авьяаслаг сурагчид оролцохоор бүртгүүлжээ.
Анхдугаар наадмын ерөнхий шүүгчээр ОХУ-н төгөлдөр хуурч Д.Людков ажиллах юм байна. Тэрбээр Испани улсын Уэска хотноо 2013 онд зохион байгуулсан Олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны тэргүүн байрын шагналтан бөгөөд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийн төгөлдөр хуур хөгжмийн багш аж.
Алдарт хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг хүмүүс сайн мэднэ. Төгөлдөр хуурч бүсгүй аавынхаа нэрэмжит анхдугаар наадмыг хоёр жилийн дараа өргөжүүлж, олон улсын наадам болгохоор зорьж буй гэнэ.
aviiastai mundag emegtei, taniig bischirdeg chuu !!!