Орц: сүү 400 гр
Өндөг 4 ш
Сахар 1 аяга
Хөөлгөгч 11 гр
Гурил 1 кг орчим
Давс бага зэрэг
9ийн тос бага зэрэг
Мах 1 кг орчим
Байцаа өөрсдийнхөө хийх хэмжээгээр
Халиар 2 3 халбага
Сонгино 1 ш.
Эхлээд сүүнийхээ талыг сахарныхаа талтай бага зэрэг халаагаад хөөлгөгчөө хийгээд 15-20 мин малгайтай болтол нь байлгах. Дараа нь үлдсэн сүүгээ бага зэрэг халааж болсон хөөлгөгчтэй зуурмагыг нэмж сайн холиод өндөгнүүдээ хийнэ. Сайтар холисоны дараа үлдсэн сахар, давс, есийн тосоо хийнэ. Бүгд холигдоход гурилаа аажмаар хийнэ. Зуурмагыг гараас салдаг зөөлөн болтол нь гурил хийнэ. тээд гурил хөөлгөх саваа тослоод гурилаа хийгээд гялгар уутаар бүтээж бага зэрэг халаасан духовконд хийнэ. Ойролцоогоор цаг орчмын дараа гаргаж нухчаад дахиад духовкондоо 30-40 минут хийнэ. Духовкыг аль болох дулаан градустай байлгахыг хичээгэрэй. үе үе унтрааж асаагаад ч юм уу. Гурил болж байх хооронд шанзаа бэлдээд шанз юу ч байж болно. Мах байцаа сонгино буузных шиг бэлдээд хуураад, амтлаад болгосон. За тэгээд гурил болонгуут 1 см орчим болгож элдээд аяга юм уу тавгаар хэлбэр гаргаад, шанзаа хайр найргүй хийгээд чимхээд тосолсон лист дээр тавьна. Духовконд хийхээсээ өмнө сүүгээр пирожкинуудынхаа гадна талыг арчвал өнгөлөг болно. 15-20 минут 220 градуст.