Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлнэ

2019 оны 03-р сарын 29 өдөр, 11 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1553823594_508

ЗГХЭГ-ын дарга болон ХЗДХ-ийн сайдын хамтаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өнөөдөр Төрийн ордны иргэний танхимд С.Зоригийн амийг егүүтгэсэн гэх хэргээр хорих ял сонссон иргэдийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг хаалттай үзүүлэхээр болжээ.

 Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан. Олон улсын гэрээ, конвенциудад нэгдэж, эрүүдэн шүүх, зүй бусаар эрхийг нь зөрчихгүй байх үүрэг хүлээсэн улс билээ.

Сэтгүүлчид бол үзэг барьсан нийгмийн эмч. Тиймээс сэтгүүлчид мэдэх эрхтэй, баримтад тулгуурлаж мэдээлэх үүрэгтэй тул уг бичлэгийг юуны өмнө үзэх нь. Зүй бус яргалал, хүч хэрэглэж буй бичлэгийг олон нийтэд үзүүлэх нь нийгэмд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс сэтгүүлчдийнхээ баримтууд дээр тулгуурлах,мэдэх эрхийг ийнхүү хангахаар болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх