Түүхий нүүрс түлдэг яндангийн тоог эрс цөөлнө

2019 оны 03-р сарын 29 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b00ed2f77e91b9646a7d100ff85ba2fc

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотод угаарын хий цацаж байгаа яндангийн тоог цөөлөх, байгаль орчны хууль тогтоомжийн норм стандартыг чангатгах талаар танилцууллаа.

Улаанбаатар хотод 196 мянга гаруй зуух, 260 мянга гаруй уурын зуух ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий. Иймээс агаар, орчны бохирдлыг бууруулахаар 8 чиглэлээр 32 арга хэмжээ авч ажиллаж байгаагийн дийлэнх нь Улаанбаатарт хэрэгжих юм байна. Түлш үйлдвэрлэлийн чиглэлээр 6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж нөөцөлжээ. Цаашид 1 тонноос дээш том багтаамжтай 5 агуулах барихаар төлөвлөсөн байна.

Хотын захирагч  С.Амарсайхан “Түүхий нүүрс түлдэг яндангын тоог эрс цөөлнө. Улаанбаатарт ажиллаж байгаа бага оврын уурын зуухнуудад шүүлтүүр тавина.  Баянгол дүүргийн нутагт жилдээ 10,0 тонн түүхий нүүрс түлж агаарт тодорхой хэмжээний бохирдол үүсгэж байсан зорчигч тээврийн галт тэрэгт угаарын хийг нүүрсхүчлийн хий болгож хувиргадаг шүүлтүүр тавьж эхэлсэн. Энэ ондоо ямар ч байсан багтаад үйлчилгээнд явж байгаа галт тэрэгэнд шүүлтүүр тавина” хэмээн хэллээ.

Түүнчлэн харьяа газар агентлагуудын дарга нарыг асуудалд ул суурьтай хандаж, хөрвөх чадвартай, уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх