Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг жагсаалтад манай улсаас 3 бөх жиндээ дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна. 61 кг-ын жинд Түмэнбилэгийн Түвшинтулга 25 оноогоор, 65 кг-д Төмөр-Очирын Тулга 28 оноогоор, 79 кг-д Пүрэвжавын Өнөрбат 26 оноогоор ийнхүү дөрөвт бичигджээ.
Харин 57 кг-д Н.Лхангармаа 12 оноогоор 16-д, Э.Бэхбаяр 10 оноогоор 19 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. UWW холбооны чансаа олгох тэмцээнд эрэгтэй, эмэгтэй чөлөөтийн төрөлд “Гран приИван Ярыгин” (Красноярск, ОХУ), “Дан Колов” (Руза, Болгар), “Сассари Кап” (Сассари, Итали), “Яшар Догу” (Истамбул, Турк) гэсэн тэмцээнүүд багтжээ.