“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Х.Ананда өөрийн сонирхлоороо хоол хийх дуртай бөгөөд энэ хоббигоороо “Солонгон ааштын увидас” хоолны нэвтрүүлэг бэлтгэдэг билээ. Т.Дэлгэрмөрөн гэргийдээ зориулж “Солонгон ааштай бүсгүй” дуугаа гаргаад бгаа.
Тэгвэл уг дууны клипний зураг авалт энэ сарын 27-нд болсон бөгөөд клипэнд нь олны танил бүсгүйчүүд тоглосон байна. Түүний эхнэр Х.Ананда өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ханийн минь надад зориулж буй энэхүү уран бүтээл олон олон мянган Солонгон бүсгүйчүүдийн он цагийг хамтдаа туулж, урам зориг итгэл хайрыг мэдрүүлэх зуун дамжсан уран бүтээл болно гэдэгт 1000 хувь итгэлтэй байна” гэжээ.
үнэхээр хөөрхөн юм аа
үнэхээр хөөрхөн юм аа