Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ үзүүлэх хуваарь

2019 оны 03-р сарын 27 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
44540205_1946065098762132_2096183733982855168_o

Нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж эхэллээ. Өнөөдөр /2019 оны 03 дугаар сарын 27-ны 11 цагт/ тус үйлчилгээний нээлт Хархорин захад болох тул иргэд, даатгуулагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авах боломжтой.

Нийгмийн даатгалын “явуулын үйлчилгээ” нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд цаашид нийслэлд 7 хоногт 2 удаа, аймагт сар бүр нэг удаа зохион байгуулна.

daatgal

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх