“Цагаан нүд” үзэсгэлэнд тавтай морил

2019 оны 03-р сарын 26 өдөр, 12 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
55653338_350177282274866_3485066837706670080_n

“Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол сонсох уран зураг” гэж ярьдаг. Энэ үгийн бодит биеллийг гуравдугаар сарын 25-нд Монголын үндэсний модерн арт галерейд нээгдэх сэтгүүлч, уран бүтээлч Баяндэлгэрийн Одончимэгийн “Цагаан нүд” үзэсгэлэнгээс харах боломжтой боллоо. “Төгс ханамж” арт студид хоёр жил гаруй уран зургийн бүх төрөл, техникээр суралцсан сэтгүүлч, уран бүтээлч Б.Одончимэг нь хуулбар болон байгаль, хөрөг, аж байдал, зохиомж зэрэг 40 гаруй бүтээлээрээ анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна.

Тэрбээр байгалийн зургийн төрөлд тэр дундаа уулс ус, хад чулуу, гол мөрний шинж чанарыг голчилдог төдийгүй хөрөг зургийн төрөлд сонгодог, бодит чимэглэлийн төрөл, цэцэгсийн бэлгэдэл болон түүний хөдөлгөөн онцлогийг чимэглэлийн аргыг бүтээлдээ тусгадаг. Түүнчлэн зохиомжуудаараа модерн стиль, холимог техник ашиглан орчин болон дотоод сэтгэлгээг илэрхийлдгээрээ онцлогтой уран бүтээлч юм.

55575653_484937918705608_3460955866264502272_n“Цагаан нүд” үзэсгэлэнгийн эзэн, сэтгүүл, уран бүтээлч Б.Одончимэг “Эх орон, нутаг усаараа бахархан, уран зургийн бүх төрөл жанраар дотоод сэтгэлээ илэрхийлэн гаргахыг зорьсон. Мөн цэцэгсийн хөдөлгөөн, өнгө, бэлгэдлийг өөрийн аяллын мэдрэмжид тулгуурлан бүтээлдээ шингээсэн. Энэ бүхэн сэтгэлийг минь хөдөлгөж, улам гүнд нь орохыг хүсч байна” хэмээсэн юм.

Уран зураг түүнийг илэрхийлэх нэг өнцөг болсон төдийгүй тэрбээр уран зурагт чин сэтгэлээсээ дурлаж, цаашид мэргэжлийн зураач болохыг зорьж байгаагаас гадна хүмүүст өөрийн мэдрэмжээ хуваалцах, уран зургаас ямар их тайвширал, ухаарал, баяр баяслыг авч болдгийг мэдрүүлэхийг хүсдэг өсч яваа, ирээдүйтэй уран бүтээлч билээ. Эрхэм та бүхэн сэтгүүлч, уран бүтээлч Баяндэлгэрийн Одончимэгийн “Цагаан нүд” үзэсгэлэнд тавтай морилно уу.

55914135_418302068915925_6187453908093239296_n 55692830_547466752443958_2810971935347834880_n

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх