Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА (KOICA)-гийн санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн сургалтын төвийг байгуулсан юм.
Тус сургалтын төвд сар бүр фотошоп программын сургалтыг төлбөргүй зохион байгуулдаг бөгөөд 2019 оны 2 дугаар ээлжийн сургалтыг энэ сарын 19-ний өдөр эхлүүллээ. Энэхүү мэдээллийн технологийн сургалтын төвд компьютерын үндсэн хэрэглээний сургалтаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж, залуучуудын хөгжлийг дэмжин ажиллаж байна. гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.