Ерөнхий прокурорын орлогч асан Ё.Сагсайтай холбоотой бичлэгийг ил болгов

2019 оны 03-р сарын 22 өдөр, 13 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
54436575_370286733561374_8583284960423575552_n-1

ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян, хуульч  О.Буяннэмэх нар өнөөдөр /03.22/ Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайтай холбоотой  бичлэгийн хэсгээс олон нийтэд хүргэв.   Тус бичлэгт прокурор Е.Сагсай цээж нүцгэн байдалтайгаар хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэн нэгнийг хэргээс мулталж, би бүгдийг зохицуулж, хэргийг хааж, хорихоос суллах болно гэсэн утгатайгаар амлалт өгч байна.
Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд асан  Э.Эрдэнэжамъян “Олон нийтэд үзүүлж болох хэсгийг нь өнөөдөр харууллаа. Энэ хүн бол хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг ерөнхий прокурорын орлогч хүн. Ийм хүн л хууль системийн байгууллагад ажиллаад, худал хэлсэн хүмүүсийг хаацайлаад бэлгийн дарамт үзүүлж өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх