Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архивтай хамтран Архивын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/35 тоот тушаалын дагуу 03 дугаар сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт захиалгат сургалт зохион байгуулав.
Энэ сургалтаар Батлан хамгаалахын төв архивын хөмрөг үүсгэгч Зэвсэгт хүчний жанжин штаб, Агаарын цэргийн командлалын харьяа анги, салбарын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 56 ажилтанд төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, зохион бүрдүүлэлт, найруулга зүй, дотоодын баримт бичиг, нууц баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт, архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, тоо бүртгэл, мэдээ тайлан гаргах, тусгай төрлийн баримттай ажиллах, баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх арга зүй, архивын баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалт, цахим архив, цахим баримтын талаар онолын мэдлэг олголоо.