Ц.Гарамжав: Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийг хийж чаддаг, мэргэжлийн байгууллага нь явуулах ёстой

2019 оны 03-р сарын 21 өдөр, 13 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ц.гарамжав_large_large

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү хууль төрөхийн өмнөх хэлэлцүүлэг нэлээд ширүүн өрнөж байна.

Монгол Улсын эдийн засгийн суурь багананы нэг болсон уул уурхайн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага ямар байх нь уг хуулиас шалтгаална. Өнгөрсөн он жилүүдэд уул уурхайн салбарын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй байгальд орчинд учирсан хохирол чамгүй их билээ. Нөхөн сэргээлтээ хийхгүй, дутуу орхих, нүд хуурсан зүйл хийж аргацааснаар Монгол орны газар нутгийн багагүй хэсэг сүйдэж, гэмтсэн. Хүн, малд хортой бодисоор ч хордогдсон газар цөөнгүй бий. Тэгвэл цаашид энэ байдлыг таслан зогсоох нь зүйтэй, мэргэжлийн уул уурхайг хөгжүүлэх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэллээ. Тэрбээр, уул уурхайн салбарын хөгжил, шинжлэх ухаан техникийн ололтыг хэрхэн нэвтрүүлэх талаар хуульд хэрхэн туссан талаар асууж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх