Цахим засаглалаар дамжуулан засаглалыг сайжруулах нь сургалт боллоо

2019 оны 03-р сарын 20 өдөр, 14 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
umnu

МУ-ын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол дахь Конрад Аденауэр сан хамтран зохион байгуулсан “ЦАХИМ ЗАСАГЛАЛААР ДАМЖУУЛАН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” сургалтад 15 сумын Засаг дарга, агентлагийн дарга нар хамрагдлаа. Төрийн ажил үйлчилгээг сайжруулахад цахим хэрэглээг хэрхэн зөв оновчтой нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг яаж хамгаалах, цахим засаглалаар дамжуулан иргэдийн оролцоог хангах зэрэг чухал сэдвүүдээр илтгэл танилцуулж, мэдээлэл солилцлоо.

Өмнөговь аймгийн хувьд и оффис программыг төрийн ажил үйлчилгээндээ нэвтрүүлж аймаг, сумын ИТХ, ЗДТГ, агентлагуудыг холбож 1500 гаруй төрийн алба хаагч энэхүү программыг ашиглаж байна. “Өмнөговь-И-Оффис” программ ашиглалтад орсноор төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн бүх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, цаг хугацаа орон зайнаас хамааралгүйгээр үйл ажиллагааг зохион байгуулах, бодлого шийдвэрийг цаг алдалгүй хянах, хяналтад авах, хэрэгжүүлэх, зохион байгуулах, албан бичгийг шуурхай дамжуулах, төлөвлөлт, хяналт, хэрэгжилт тооцох бүхий л үйл ажиллагаанд өмнө байгаагүй ахиц дэвшил гарсан байна. Мөн өнгөрсөн 2016 оноос төрийн байгууллагуудын шуудангийн зардлыг 90 хувь, бичиг хэргийн зардлыг 55 хувиар бууруулсан дүнтэй байгаа төдийгүй төрийн албаны үйл ажиллагааны шуурхай байдал, ил тод байдлыг нэмэгдүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд өргөдөл, гомдлын нэгдсэн программыг нэвтрүүлж URGUDUL.OMNOGOVI.GOV.MN сайтаар иргэдээс төрийн захиргааны байгууллага болон албан хаагчдад хандан ирүүлж байгаа өргөдөл гомдлыг хүлээн авч байна. Тус программыг нэвтрүүлснээр иргэн хүн цаг хугацаа орон зайнаас хамааралгүйгээр цахимд холбогдож болох бүх төхөөрөмжийг ашиглан өргөдлөө цаг алдалгүй түргэн шуурхай ирүүлэх, өөрсдийн ирүүлсэн өргөдөл, санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явцыг гар утаснаасаа хянах боломж бүрдээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх