Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжлүүлэн хийгдэхтай холбогдуулан Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 24-ний Ням гарагийн шөнөөс эхлэн хаах арга хэмжээг авч байна.
Өөрөөр хэлбэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн зам /Олимпийн гудамж/-ыг хааж Нарны замаас Олимпийн гудамж, Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх боломжгүй болох юм. Иймд иргэд байрлуулсан тэмдэг тэмдэглэл, мэдээлэх самбарыг анхаарч хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.