Сүхбаатар дүүрэг зургаан төрлийн аян зарлалаа

2019 оны 03-р сарын 19 өдөр, 11 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
55498089_2166204873691129_5713362541648805888_n (1)

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургаан төрлийн аяныг 2019 оны 03 сарын 18-наас 07 дугаар сарын 01-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомжийг сурталчлах, шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Иргэн төвтэй-Сүхбаатар дүүрэг”, “Авлигагүй, сахилга баттай–Сүхбаатар дүүрэг”, “Цэвэр цэмцгэр-Сүхбаатар дүүрэг”, “Оновчтой төлөвлөлттэй–Сүхбаатар дүүрэг”, “Төсвийн хэмнэлттэй-Сүхбаатар дүүрэг”, “Архигүй-Зөв амьдарцгаая” аяныг тус тус нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна.

Аяны нээлтийг өчигдөр дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн үеэр хийж, хэлтэс, албадын дарга нарт Засаг даргын илгээлт, аяны удирдамжийг гардуулан өглөө. Дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн илгээлтэнд “….Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон бидний болон иргэн, аж ахуй нэгж байгууллагууд та бүхний хамтын оролцоо, бүтээлч санаачилга, идэвх зүтгэлээс шууд хамааралтай. Тийм учраас Сүхбаатар дүүргээр овоглосон хүн бүрийг дээрх аянд нэгдэж, идэвх, санаачилгатай оролцохыг уриалан энэхүү илгээлтийг та бүхэндээ хүргэж байна” гэжээ.

54419146_2166205217024428_5331334494978834432_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх