Зүүнбаянгийн 336 дугаар ангид амиа алдсан цэргийн ар гэр суулт зарлалаа

2019 оны 03-р сарын 18 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
54268394_2318931941710441_4421140752118054912_n

Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч,  19  настай А амиа алдсан хэргийн эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ хэрэг  өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд гарч, цагдаагийн байгууллага биен дээрх зодуурын ул мөрийг  “Шарилын толбо” хэмээн мэдээлсэн  зэрэг хэл ам гарч байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  шинжилгээний хариу гарсан нь үхлийн шалтгааныг өвчний улмаас гэсэн гэх мэдээлэл тараад байгаа юм.

Иймд талийгаачийн ар гэрийн зүгээс өнөөдөр Зэвсэгт  хүчний 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан  хүүгийнхээ амийг нэхэн  БХЯ-ны гадаа суулт зарлажээ. Харуул, хамгаалалтын ажилтнууд тэднийг  хашаа руугаа  нэвтрүүлээгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх