ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхимын гуравдугаар сарын уулзалтад оролцлоо

2019 оны 03-р сарын 15 өдөр, 19 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
53717334_407377890028342_6205319043604283392_o

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын энэ оны гуравдугаар сарын ээлжит уулзалтад оролцож, салбарын бодлого, өөрийн байр сууриа илэрхийллээ.

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улсын эдийн засаг, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах зорилготой, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тус байгууллага тодорхой чиглэлийн дөрвөн хороотой бөгөөд үүнд хөдөө аж ахуйн хороо гэж бий. Уг хороогоор танхимын гишүүд болох хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өмнөө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шийдэх гарцаа тодорхойлдог аж.

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол зорилт нь импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амыг хангах, хүнс экспортлогч орон болох юм. Уг зорилтыг хангах хүрээнд хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах нь зөв алхам гэж үзэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх