Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байна

2019 оны 03-р сарын 14 өдөр, 17 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
53668388_2246665265395525_3925873762385264640_o

Эрдэнэт үйлдвэрийн гуравдугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт давж биелсэн байна.

Сарын эхний 10 хоногт 715 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 106,9 хувиар, хөрс хуулалтын гүйцэтгэл 367 мянган метр куб буюу төлөвлөгөө 114,1 хувиар, хүдэр олборлолтын гүйцэтгэл 888 мянган тонн буюу 100,3 хувиар тус тус биелэв.

Хүдэр дэх зэсийн агуулга 0,465 хувь, молибдений агуулга 0,0179 хувийн гүйцэтгэлтэй байж, төлөвлөгөө 101,1-121,8 хувиар давж биелсэн байна.

Мөн ачигдсан зэсийн баяжмалын болон молибдений баяжмалын чанарын төлөвлөгөө 101,6-102,6 хувийн биелэлттэй гарчээ.

Сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт өндөр хувьтай, технологийн үйл явц хэвийн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх