Дашваанжил ХХК ажилчдынхаа илүү цагийн мөнгийг дутуу өгдөг байжээ

2019 оны 03-р сарын 14 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46723da9fc0cb9a59c915c33df31e88a

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг Бор-Өндөр сумын Дашваанжил ХХК-ийн АХЦС-38 салбарын үйл ажиллагаанд хийж, байгууллагын сургалт зохион байгуулан, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө. Улмаар дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажилчдад нөхөн олгуулахаар шийдвэрлэв.

Мөн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газруудын хоол үйлдвэрлэлийн бүх үе шатанд хоол хүнсний гаралтай хордлого, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах зорилготойгоор төлөвлөгөөт шалгалт хийж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх