4 дүгээр сургуулийн гадна фасадыг 74.9 мянган ам.долларын санхүүжилтээр шинэчлэн засварлана

2019 оны 03-р сарын 12 өдөр, 17 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
53625654_2162311814080435_2785512893930536960_o

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М.Такаокатай санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр сургуулийн гадна фасадыг 74.9 мянган ам.долларын санхүүжилтээр шинэчлэн засварлах юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Өнөөдөр бид 1989 онд ашиглалтанд орсноос хойшхи 30 жилийн хугацаанд их засвар хийгдээгүй 4 дүгээр сургуулийг засварлахаар болсонд баяртай байна. Монголын ирээдүй үеийг сурч, хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн эрхэм элчин сайд болон төслийг хэрэгжүүлэгчдэд дахин талархлаа илэрхийлье” гэсэн юм. Мөн Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М.Такаока “Өнгөрөгч 2018 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгт 173 сая төгрөгний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр цэцэрлэгийн барилгын их засварын төсөл амжилттай хэрэгжсэн. Өнөөдөр бид дахин боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаадаа баяртай байна” гэлээ.

53781172_2162311724080444_5550641606786285568_o

54398074_2162311704080446_2304223170887942144_o (1)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх