“Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

2019 оны 03-р сарын 12 өдөр, 15 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ugluunii_uulzalt_TROQWj6.max-800x532

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2019 оны 03-р сарын 21-ний өдрийн 08:00–10:00 цагт “АГААРЫН БОХИРДОЛ БА ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдвийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч, жендэрийн үндэсний шинжээч Д.Энхжаргал оролцоно.

Оролцогчид:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Жич: манай арга хэмжээ ямар нэгэн төлбөр хураамжгүй.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, утас: 262752 (51)
Нээлттэй нийгэм форум, утас: 313207 (128)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх