Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар, “Сувд партнёрс капитал” ХХК-д банк бус санхүүгийн, “Батпирамид групп” ХЗХ-д хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, “Алтан төгрөг ББСБ” ХХК банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээн, “Мон-Инвест” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
Харин холбогдох хууль, журамд заасан хугацаанд тайлан, мэдээллээ ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн Хорооноос өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан нэр бүхий ББСБ, ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, заримыг нь хүчингүй болголоо.
Мөн хуралдаанаар Хорооны гишүүд “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.