БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг МУИС-ийн номын сантай танилцав

2019 оны 03-р сарын 11 өдөр, 19 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
53453030_369250840332613_136185776504307712_n-thumb-x750

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд  Ё.Баатарбилэг 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр МУИС-ийн номын сангийн уншлагын танхимууд, музей, зарим лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ МУИС-ийн музейд байрлах хүндэтгэлийн дэвтэрт МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа тухай сэтгэгдлээ үлдээн номын сангийн хамт олонд амжилт хүслээ.

  МУИС-ын шинэ номын сан нь дөрвөн уншлагын танхимтай. 700 гаруй хүний суудалтай. Оюутнууд чөлөөт сонголтоор номоо авч, өөрт тохиромжтой байдлаар тав тухтай үйлчлүүлэх боломжийг хангаснаараа онцлог юм. Үндэсний номын сангийн дараа орохуйц томхонд тооцогдох тус номын сан өнөөдрийн байдлаар 400 мянга гаруй боть номтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онлайн номын каталог ашигладаг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх