Оюутолгой компаний 550 ажилтаныг Улаанбурхан өвчний эсрэг дархлаажууллаа

2019 оны 03-р сарын 11 өдөр, 13 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4a1fb194fc4a55fbf98451eaf34437903fe25eb4

Оюутолгой ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Энэ дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8 ны өдрүүдэд Оюутолгой компаний баазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийлээ. Тус үнэлгээний хүрээнд ойрын хавьталыг тогтоож,  сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн юм.

Үүнээс улаанбурханы тохиолдол илрээгүй байна. Мөн тус компаний гадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 550 хүнийг Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулж ажиллалаа. Оюутолгой компаний зүгээс мэргэжлийн багийханыг голомтод ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цаашид урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллахаа илэрхийллээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх