БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. 09.00 цагаас цахимаар бүртгэж, маргааш 18.00 цагт хаагдах юм. Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлyнэ. Харин 21 аймагт бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
- Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
- Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
- Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
- Өөрийн биеэр бүртгүүлэх
АНХААРАХ ЗҮЙЛС
- Монгол Улсын иргэн байх
- 18-аас 39 настай байх
- Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
- БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримжгаргуулж байгаагүй байх
- Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
- Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
- Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.
БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар. Тиймээс Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд “Солонгост ажиллуулна,бүртгэнэ” гэсэн залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.