“Хайр гэж…” тоглолтын тасалбар дуусчээ

2019 оны 03-р сарын 07 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
CJHJW6ydTlCx7L4Lgpsv-810x500
Дүүрээд дүүрээд нулимс минь
Нүдний аяганд тогтохгүй
Дурлаад дурлаад сэтгэл минь
Нөмгөн үнэнээ ялгахгүй
Сэмрэх тоолонд догдолдог
Харцаа яаж тогтоох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж уйдах вэ….
 Рок попын ертөнцөд алхаж орж ирсэн цагаас эхлээд л хүчирхэг хоолой, хөдөлмөрч зангаараа үзэгч олныхоо сэтгэлийг баясгаж яваа дуучин бүсгүй бол Ж.Алтанцэцэг. Тэр тайзнаа үргэлж гэрэлтэж чаддаг. Учир нь тэр хайраар жигүүрлэж яваа. Хайраас төрсөн, хайраар жигүүрлэж яваа мянган мянган бүсгүйчүүддээ под дива маань хайр түгээхээр зар түгээжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн бие даасан “Хайр гэж…” амьд тоглолт энэ сарын 8-нд буюу маргааш Корпорэйт конвеншн центрт болох гэж байна. “Хайр гэж…” тоглолтын тасалбар дууссан бөгөөд хүрэлцэн ирсэн үзэгч олонтойгоо гайхалтай нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхээр дуучин Ж.Алтанцэцэг догдлон хүлээж буй.

Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 “On’n Off” продакшн зохион байгуулж, ерөнхий найруулагчаар Н.Ононбат ажиллаж байгаа юм. Уг тоглолт дуурь, поп, ардын болон хүүхдийн дуу гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд дуучин Ж.Алтанцэцэгийн охин дуу дуулахаар бэлдэж байгаа гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх