Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейгээс 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэдээ хөнгөлөлт зарлажээ.
Эдгээр өдрүүдэд өндөр настан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.
Та бүхэн эх орныхоо түүхэн чухал үед холбогдох олон гайхамшигтай түүх, соёлын үнэт өвтэй танилцахын зэрэгцээ 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг угтаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулан гаргаж буй “Богд хаан” тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагаанд оролцох боломжтой юм. Эх түүхээ танин мэдэх, бахархах нь Монгол хүн бүрийн эрхэм үүрэг билээ.