Дуучин Т.Дэлгэрмөрөн улирч буй оныхоо алдаа, оноог дэнслэн өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр, “2018 он архи гэдэг зүйлийг хүндэтгэлийн идээ хэмээн өөрийн биеэс нэг мөр холдуулсан.Нэг ч дусал хүртээгүй нэг жил болоход. Бодож байгаагүйгээр их амжилтууд ар араасаа ундарч завгүй болсон. Олон хүмүүсийн итгэл хүндлэлийг хүлээсэн. Охин бид хоёр мөрөөдлөө биелүүлсэн.Зөөсий минь дэлхийн чансаатай тэмцээндээ түрүүлчихсэн.Одоохондоо дэлгэрэнгүй бичих болоогүй. Бурхан цомгоо бэлдчихсэн,цагаан сарын өмнө нээлтийг хийнэ.
Аав дүү тэдгээрийн хамааралтай бүхэн амар амгалан амьдардаг болсон,гол нь аав минь баяр баясгалантай амьдарч байгаа. Өөрийн бие минь эргээд эрүүл болсон,зөндөө их стрестэж бараг л “мажийх” гэж байсан юм билээ гээд л яриад бичээд байвал зөндөө байна. Хамгийн гол нь архи хүрээлж байсан амьдралаас холдож чадсан даа. Мэдэхгүй ээ нэг тийм дампуурал байхгүй болчихсон доо. Их ч дампуурсан даа. Эрүүл биед саруул ухаан оршдог нь үнэн билээ” гэжээ.
Дуучин Т.Дэлгэрмөрөн: Охин бид хоёр мөрөөдлөө биелүүлсэн
2018 оны 12-р сарын 25 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )