УИХ- ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн биеэр огцрох өргөдлөө өгөхийг УИХ ын нэр бүхий 40 гишүүн шаардаж байгаа. Шаардлага тавьсан гишүүдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, 100 орчим ТББ, нам харгалзахгүй нэгдэн бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдлээ.