-Аргын тооллын 12 дугаар сарын 25. Мягмар (Ангараг) гараг / 2018 /
-Билгийн тооллын 18, цагаагчин туулай, найралт эх-7 од, хий суудал, 7 улаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл үйлдэх, хөрөнгө оруулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, идээ, хувцас олох, худалдаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
2018 оны 12-р сарын 25 өдөр, 08 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )