Монголын Хүүхдийн Спортын наадмыг ирэх онд зохион байгуулна

2018 оны 12-р сарын 24 өдөр, 15 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
51cd8fd0-c47a-4a07-8773-4d5c694f751b

Боловсрол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/777 дугаар тушаалаар 2019 онд Монголын бүх ард түмний спортын ХV наадмыг өвлийн төрлөөр Хүүхдийн спортын VI наадмыг өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Спортын наадмуудыг зохион байгуулах хороо анхдугаар хурлаа хийлээ. Зохион байгуулах хорооны хурлаар Бүх ард түмний спортын XV, Хүүхдийн спортын VI наадам зохион байгуулах нэгдсэн зааврыг хэлэлцэн баталлаа. Биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэх, хүүхэд залуусыг уриалах, биеийн тамир, спортын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой наадмуудын зохион байгуулах хороог БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр даргалдаг бөгөөд наадмыг онцлог байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх