Шуурхай албаны автомашинтай боллоо

2018 оны 12-р сарын 20 өдөр, 18 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
48361599_1996593063754456_1155258473622011904_n-702x336

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид  орон нутгийн төсвийн хөрөнгөөр шуурхай албанд ашиглагдах “Уаз Фургон” загварын автомашиныг хүлээлгэн өглөө.

 Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.

 Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар тогтоолоор байгуулагдсан юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх