“Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” Харшийн сүлд модны наадам эхэллээ

2018 оны 12-р сарын 20 өдөр, 16 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1545295565_48357173_270157953667680_8348348226402779136_n
Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг харшийн сүлд модны наадам  хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн амжилттай эхэллээ. Тус наадам 12-р сарын 20-26-ны өдрүүдэд  Найрамдал цогцолборт  зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрхэм хүүхэд багачууддаа  цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн,баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилж хүүхдүүд нэг өдрийн аз жаргалаар дүүрэн өнгөөрөөж байна.
         1981 оноос өнөөг хүртэл 40 дэх жилдээ  зохион байгуулагдаж буй энэхүү наадамд  тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй  сүлд модны наадмаас онцлогтой юм.
         Тус харшийн наадмыг дэд захирал,  МУСТА  Б.Отгонбат зохиолыг бичиж найруулсан бөгөөд энэ удаа “Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” нэртэйгээр тоглогдож байна.Тоглолтонд  Улаанбаатар хот, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор,Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгуудын  100 гаруй урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх