МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөх тогтоолыг баталжээ

2018 оны 12-р сарын 20 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
enkhbold

МАН-ын Бага хурлаар тус намын дарга У.Хүрэлсүхийн танилцуулсан УИХ-ын М.Энхболдыг сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж, тогтоол баталжээ.

Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх, “Намын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргыг огрруулах асуудлыг олон талаас нь хэлэлцсэн. УИХ-ын 40 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв намаас улс төрийн шийдвэр гаргахгүй бол энэ байдал цаашаа үргэлжлэх нь тодорхой. Тиймээс би УИХ-ын даргад “Та ажлаа өг. Би ч бас Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгье гэсэн санал хүртэл тависан ч хүлээн авахгүй гэсэн. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хуваагдаад буй МАН-ын бүлэг эв эеийг олох нь чухал” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад Бага хуралд оролцсон гишүүдийн 90 хувь УИХ-ын дарга М.Энхболд сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн тогтоолыг дэмжсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. ӨВГӨН
     (192.168.8..***)
    2018/12/20 13:16

    МӨн ч их ЗУУРАЛДЛАА

    (0) (0)