Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт өчигдөр орой 21.55 цагийн үед гал гарчээ. Галын улмаас 6 ширхэг хүнс, барааны лангуу шатсан байна. Худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч 22:01 цагт очиж, 25 минут ажиллаж ассан галыг бүрэн унтрааж, 1,5 тэрбум төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалж, богино хугацаанд хохирол багатайгаар унтрааж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
“Баянзүрх” захын хүнсний лангуунууд шатжээ
2018 оны 12-р сарын 19 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )