Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав таалал төгслөө

2018 оны 12-р сарын 19 өдөр, 09 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sh_surenjaw4565787882013-06-10-16-27www.urlag_.mn_

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай таалал төгсчээ. Тэрээр, 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Авдарбаян хэмээн газар төржээ.

1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг тус тус төгсчээ.

 Тэрбээр ард түмний дунд хоногшиж, утга зохиолын түүхэнд мөнхөрсөн “Ерэн баатрын дууль”, “Гар”, “Багш” найраглал болон олон арван уянгын гайхамшигтай шүлэг, дуулал бичсэн билээ. Монголын ард түмний эрийн гурван наадмыг дүрсэлсэн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кинонууд нь үндэсний соёлын үнэ цэнтэй бүтээлүүд юм. Энэхүү багцад түүний 3 ном багтсан бөгөөд эхний номонд Ш.Сүрэнжавын шүлэг найраглал, дууны үгсийн түүвэр, хоёр дахь номонд “Гарьд Магнай” кино зохиол, гурав дахь номонд түүний бичсэн дурсамж, дурдатгалууд багтсан байна.

Ум сайн амгалан болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх