Солонгос улсын Тэжон хотын Дунгбү дүүргийн аврах ангийн 6 ажилтан, өнгөрсөн 8-ны өдөр гэнэт зүрх нь зогсож амь насаа алдах аюулд өртсөн Монгол улсын иргэн, 58 настай Б-гийн амь насыг аварсан байна.
Тэд дуудлага авсан даруй цаг алдалгүй Монгол иргэний гэрт очиж, түүнд сэхээн амьдруулах эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, улмаар 5 минутийн дараа зүрхийг нь дахин цохилуулж чаджээ.
Эдүгээ монгол иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан байгаа юм байна.
Монгол залууг үхлээс аварсан аврах багийн 6 ажилтанг Тэжон хотын аврах албаны энэ жилийн “Heart saver” буюу зүрх нь зогсож амь насаа алдах дөхсөн хүнийг аварсан онцгой шагналын эзэн болгохоор нэр дэвшүүлжээ.
Энэ талаар өчигдөр/2018.12.18/ www.pedien.com/news сайт болон орон нутгийн мэдээллийн сайтад мэдээлжээ.