Тус мэндчилгээнд “Монгол Улсын Онцгой байдлын албанд бие сэтгэл, оюун ухаанаа зориулан зүтгэж буй генерал, офицер, ахлагч ажилтан алба хаагчид, чөлөөнд байгаа ахмад дайчид болон гэр бүлийнхэнд нь айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэе. Бид Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатжуужлаар Өмнөд Судан улсын тэнгэр дор даян дэлхийн энхтайвны төлөө үнэнчээр зүтгэсэн үе, үеийн цэнхэр дуулгатан цэрэг эрсийн суу алдрыг мандуулан үүргээ амжилттай биелүүлж байна” гэжээ.
Энхийг сахиулах ажиллагааны VIII ээлжинд Онцгой байдлын албаны 27 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.